Хурдацтай хувьсан өөрчлөгдөж, эрсдэл дагуулж буй өнөө үед нийгмийн амьдралын бүх түвшинд Аюулгүй байдлын менежментийн бодлого, оролцогч ба сонирхогч талуудын оролцоо, үүрэг, хариуцлага, уялдаа холбоог сайжруулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлд суурилсан сэтгэлгээг дээшлүүлэх шаардлага бий боллоо. Энэ талаар зарим сайн өөрчлөлтүүд гарч, тодорхой үр дүнг бий болгож байна.
Үйл ажиллагааны салбар, эрсдэлийн мөн чанар, төвөгшил харгалзахгүйгээр ААН, Байгууллага өөрийн ХЭМАБ-н тогтолцооны гүйцэтгэлийг сайжруулах, хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийн төлөө онцгойлон анхаарч эерэг өөрчлөлтүүд гарч байгаад 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй Нэн түрүүнд ХАБ Бага хурлын үр дүн нөлөөлсөн гэж зохион байгуулагчид үзэж, сэтгэл хангалуун байдаг.
"ХЭМАБ-н Дэлхийн Конгресс-2021"-ээс ХАБЭА-н салбарын хөгжлийн чиг хандлагад "Advancing a Culture of Prevention-Урьдчилан сэргийлэх соёлыг хөгжүүлэх"-ийг уриалж, асуудлыг тогтолцооны хүрээнд шийдвэрлэх урт хугацааны стратеги, дэвшилтэт арга аргачлал, шинэлэг санаануудыг дэвшүүлж байна.
Нэн түрүүнд ХАБ-2021 Бага хурал 10 дахь жилдээ 2021 оны 10-р сарын 21-22-ны өдрүүдэд "Аюулгүй байдал ба Ковид-19" сэдвийн хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. Нэн түрүүнд ХАБ Бага хурал 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болсон ба анхны хурлыг МУУҮА санаачилж, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан түүхтэй.
Улс орондоо тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед баялаг бүтээгч, хөдөлмөрийн хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эрдслийг хуваалцах, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн бүтээмж болон үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгууллага, компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн чадавхи, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл, сайн туршлага солилцох асуудлаар манай бага хурал 11 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчилна.
НЭН ТҮРҮҮНД ХАБ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО