2019 оны бага хурлын тайлан
ХУРЛЫН ТУХАЙ
Нэн түрүүнд ХАБ Бага хурал 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болсон ба МУУҮА анх санаачилж, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй.

"Аюулгүй байдалд манлайлах нь" уриан дор 2019 оны 10-р сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Корпорэйт Конвеншн Центр Зочид Буудлын хурлын танхимд зохион байгуулав. Нэн түрүүнд ХАБ-2019 Бага хуралд төрийн 8 байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус болон сургалтын байгууллагын 275 гаруй нийт 365 төлөөлөгчид оролцлоо. 2019 оны бага хурлын тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Улс орондоо тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед баялаг бүтээгч, хөдөлмөрийн хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эрдслийг хуваалцах, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн бүтээмж болон үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгууллага, компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн чадавхи, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл, сайн туршлага солилцох асуудлаар манай бага хурал ес дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.


Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчилна.
ИЛТГЭЛҮҮД
Та манай YouTube-ийн албан ёсны SafetyFirst Mongolia сувгаас үзэнэ уу
MEDIA
ХОЛБОО БАРИХ
Утас: +976 9102-0031
+976 9910-4029
moshpa2020@gmail.com

Made on
Tilda