ХУРЛЫН ТУХАЙ
Нэн түрүүнд ХАБ Бага хурал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэлэг мэдээлэл авахаас гадна аж ахуйн нэгж, Байгууллагын ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцаж, ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулж, хэрэгжилтэнд хамтран ажилладаг онцлогтой.

НЭН ТҮРҮҮНД ХАБ БАГА ХУРЛЫН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
НЭН ТҮРҮҮНД ХАБ 2021
Хурдацтай хувьсан өөрчлөгдөж, эрсдэл дагуулж буй өнөө үед нийгмийн амьдралын бүх түвшинд Аюулгүй байдлын менежментийн бодлого, оролцогч ба сонирхогч талуудын оролцоо, үүрэг, хариуцлага, уялдаа холбоог сайжруулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлд суурилсан сэтгэлгээг дээшлүүлэх шаардлага бий боллоо. Энэ талаар зарим сайн өөрчлөлтүүд гарч, тодорхой үр дүнг бий болгож байна.
Үйл ажиллагааны салбар, эрсдэлийн мөн чанар, төвөгшил харгалзахгүйгээр ААН, Байгууллага өөрийн ХЭМАБ-н тогтолцооны гүйцэтгэлийг сайжруулах, хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийн төлөө онцгойлон анхаарч эерэг өөрчлөлтүүд гарч байгаад 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй Нэн түрүүнд ХАБ Бага хурлын үр дүн нөлөөлсөн гэж зохион байгуулагчид үзэж, сэтгэл хангалуун байдаг.
"ХЭМАБ-н Дэлхийн Конгресс-2021"-ээс ХАБЭА-н салбарын хөгжлийн чиг хандлагад "Advancing a Culture of Prevention-Урьдчилан сэргийлэх соёлыг хөгжүүлэх"-ийг уриалж, асуудлыг тогтолцооны хүрээнд шийдвэрлэх урт хугацааны стратеги, дэвшилтэт арга аргачлал, шинэлэг санаануудыг дэвшүүлж байна.
Нэн түрүүнд ХАБ-2021 Бага хурал 10 дахь жилдээ 2021 оны 10-р сарын 21-22-ны өдрүүдэд "Аюулгүй байдал ба Ковид-19" сэдвийн хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Нэн түрүүнд ХАБ Бага хурал 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болсон ба анхны хурлыг МУУҮА санаачилж, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан түүхтэй.
Улс орондоо тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед баялаг бүтээгч, хөдөлмөрийн хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эрдслийг хуваалцах, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн бүтээмж болон үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгууллага, компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн чадавхи, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл, сайн туршлага солилцох асуудлаар манай бага хурал 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчилна.

НЭН ТҮРҮҮНД ХАБ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
НЭН ТҮРҮҮНД ХАБ 2021
Хуралдааны Илтгэлүүд
НЭН ТҮРҮҮНД ХАБ-2021 БАГА ХУРАЛ
ХӨТӨЛБӨР
Пүрэв гариг, 10 сарын 21
08:00 – 08:50
Бүртгэл, Өглөөний цай
09:00 - 10:30
Нээлтийн үйл ажиллагаа
08:50 - 09:10
-Аюулгүй ажиллагааны зааварчилгаа
-Төрийн дуулал
-Нэн түрүүнд ХАБ-2021 Бага хурал 10 жилд, танилцуулга
09:10 - 10:00
Бага хурлын нээлт
С.Давааням Профессор, Ph.D , МОШПА ТББ-ын Ерөнхийлөгч
Мэндчилгээ

А.Ариунзаяа, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд
Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд
Г.Адъяа (PhD), МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
Х.Ганбаатар, МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч
Профессор, Ph.D Б.Очирбат, ШУТИС-ийн Ректор
Ивээн тэтгэчдийн төлөөлөл:
Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал
Армандо Торрес, Оюутолгой ХХК, Гүйцэтгэх захирал
10:00 - 10:30
Дурсгалын зураг татуулна
Цахим үзэсгэлэнгийн нээлт
Юнител Группийн Танилцуулга
10:30 - 11:00
Завсарлага.
(Цахим асуулт, хариулт, Оролцогч байгууллагуудын мэдээлэл)
11:00 - 12:30
Хуралдаан № 1. Аюулгүй байдал ба Ковид-19
Хурлын даргалагч: Э.Цолмон, Оюу толгой ХХК, ЭМААБО Удирдлагын тогтолцоо хариуцсан менежер

11:00 - 11:15
Ковидын хяналтын арга хэмжээ, сайн туршлага
М.Ариунтунгалаг, Ковидын эрсдэлийн удирдлагын багийн ахлагч

11:15-11:30
ISO 45005 стандартын тухай туршлага солилцох
Б.Үүрийнтуяа, Энержи ресорсес ХХК-ийн ХАБЭА-н ахлах менежер

11:30-11:45
Аюул, эрсдэлийг төлөвлөх шатанд хянаж, бууруулах
Р.Батзаяа, Оюу толгой ХХК Аюулгүй ажиллагаа хариуцсан менежер

11:45-12:00
Ослыг судлан бүртгэх аргачлал
Филип Абарахам, Оюу толгой ХХК ЭМААБОАБ хариуцсан Ерөнхий Менежер

12:00-12:30
Асуулт, хариулт. Хэлэлцүүлэг
12:30-14:00
Үдийн завсарлага
14:00-15:30
Хуралдаан № 2. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. ISO 45001:2018
Хурлын даргалагч: Г.Ундаръяа, Эс Эф Си Эс ХХК-ийн Баталгаажуулалтын менежер,
Н.Бат-Отгон, "Алтан дуулга" Холбооны Гүйцэтгэх захирал
14:00-14:10
ISO 45001 стандартыг дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа байдлын тухай
Кристиан Глазэл, ISO 45001:2018 стандартыг боловсруулах Олон улсын стандартчиллын байгууллагын 283-р Техникийн хорооны Ажлын хэсгийн даргаар ажилласан ноён

14:10-14:20
Эрдэнэт үйлдвэр ISO 45001 стандарт хэрэгжүүлсэн туршлага
Т.Батмөнх, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер

14:20-14:40
МОШПА Туг аялалын тайлан, MNS ISO 45001 стандартыг хэрэгжүүлж буй байгууллагын туршлага
Р.Оюунгэрэл, Буяны зан үйлийн холбооны Гүйцэтгэх захирал

14:40-15:00
Оёдлын үйлдвэрт ISO 45001 стандарт хэрэгжүүлсэн туршлага
Б.Мөнх, Баян-Уул ХХК-ийн ХАБЭА-н ажилтан

15:00-15:15
ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлж буй үйл явц
П.Хаданчулуун, FLSMIDTH ХХК ХАБЭА, БО-ны мэргэжилтэн

15:00-15:30

Асуулт, хариулт. Хэлэлцүүлэг
15:30-16:00
Завсарлага
16:00-17:30
Хуралдаан № 3. Эрсдэлийн менежмент
Хурлын даргалагч: Хурандаа Д.Баасансүрэн, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, О.Амарбат, ДАТ Консалтинг ХХК-ийн ГЭҮТ-ийн менежер
16:00-16:15
Эрсдэлийн менежмент ба ISO 31000 стандартын хэрэглээ
Профессор, Ph.D С.Давааням, МОШПА-ийн Ерөнхийлөгч

16:15-16:30
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний өнөөгийн байдал, онол арга зүйн асуудал. Эрх зүйн тогтолцооны чиг хандлага
Хурандаа Д.Баасансүрэн, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга

16:30-16:45
Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээ
Доктор Ч.Одонбаатар, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн н.б.д

16:45-17:00
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо
Доктор Б.Баяржаргал, МОНГЭМҮН-ийн тэргүүн

17:00-17:30
Асуулт, Хариулт, Хэлэлцүүлэг
17:30-18:00
Шилдэг ХАБЭА-н ажилтан,
Шилдэг ХАБЭА-н сургагч багшийн шагнал гардуулах ёслол
Та манай YouTube-ийн албан ёсны SafetyFirst Mongolia сувгаас үзнэ үү
ЗУРГИЙН ЦОМОГ
ХОЛБОО БАРИХ
Утас: +976 9916-8013
moshpa.group@gmail.com

Made on
Tilda